Үүлэн сэтгэл

Дэлгэцнээ гарах: 2024.05.03
13+ | 90 мин ( 1цаг 30 мин )
Аглаг хөвчийн гүнд,буйдхан орших ганц байшинд нөхөр, хадам эхийн хамтаар амьдрах Бороо хэмээх бүсгүйд тохиолдсон сэтгэл түгшээм, хачирхалтай үйл явдлууд уг кинонд өрнөнө. Чухам яагаад хүний хөлөөс тусгаар, ойн гүнд амьдрах болсон нь энэ гэр бүлийн нууц. Төв газраас Амраа гээч зураач залуу энэ газрыг зорин ирж Бороо бүсгүйтэй санамсаргүй учирна. Гэр бүлийн хүйтэн хөндий уур амьсгалаас залхсан Бороогийн амьдралд Амраагийн зүгээс ирэх шинэхэн, халуухан хайр дурлал үүссэнээр кинонд гарах дүрүүдийн хоорондох зөрчил ширүүсэнэ. Биеийн болон дотоод сэтгэлийн хүсэл шуналд автсанаас үүдсэн тэмцэл, нууцлаг далд зорилготой дүрүүд болох Амраа, Бороогийн нөхөр Гаваа, Бороо түүний хадам эх нарын хооронд өрнөх төсөөлөшгүй үйл явдлын эргэлтүүдээр кино сонирхолтой үргэлжилнэ. Ганц өөрийн жаргал хөөж хийсэн үйл бүхэн мянган зовлонгийн үүдийг нээх арчаагүй хүслээс өөр юу ч биш гэдгийг үл ойлгох хүн гээч амьтанаас юу гээч санаанд багтамгүй үйлүүд гарах бол... "Үүлэн сэтгэл "кино нь өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой өөр бүтээл юм.
Видео (1) | Фото (1)
05 сар
17
Өнөөдөр